Баян-Өлгийн ИТХ дахь МАН-ын бүлэгт мэдэгдэл хүргүүллээ


2017-05-29 15:04:49 12

     Улаанбаатар хотоос 1700 гаруй км-н зайд орших Баян-Өлгийчүүд эрхийхээ төлөө тэмцэж жагсав.

Өнгөрсөн оны аймгийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд Баян-Өлгий аймагт МАН ялалт байгуулан А.Гылымхан аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа. Гэвч аймаг орны амьдралыг тогтвортой байлгах, ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн зөв бодлого боловсруулан ажиллахын оронд МАН-ын ИТХ-ын зарим төлөөлөгчид, тэдний гэр бүл, төрөл садан болон өөрийн талын хамаатан садан, өмнө нь ажиллаж байсан "НИК Петровис" ХХК-ийн хүмүүсийг ажилтай болгох асуудлыг гол болгож байгаа аж.

Одоогийн байдлаар Баян-өлгий аймагт 250 орчим төрийн албан хаагчийг улс төрийн зорилгоор ажлаас нь халж, албан тушаал бууруулаад байгаа юм байна. Төрийн албанаас хууль бусаар халагдсан 40 гаруй хүн шүүхэд хандаж, 25 хүний асуудал шүүхийн аль нэг шатанд явж буй гэнэ.

Нутгийн ард иргэд жагсаал зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлсэнтэй холбогдуулан аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг мөн МАН-ын бүлэгт шаардлага хүргүүлжээ. Тэд шаардлагадаа үүсээд буй бодит байдалд эрүүл дүгнэлт хийн хандаж, аймаг орныг зөв удирдан авч явах хүнээ томилуулж ажилуулахыг дурджээ. Энэхүү баримт, нотолгоотой шаардлагыг хүлээн авч зөв шийдвэр гаргахгүй бол иргэд улс төрийн хугацаагүй суулт, өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгджээ.

 


Сэтгэгдлүүд

  • Урианхай

    2017-06-05

    Гылымхан шээс мин

  • Бауржан

    2017-06-05

    Гылымхан бол дээр үеэс л аймгийн Засаг дарга болно гэж мөрөөддөг бсан. кэт их мөрөөдсн хүн юу гэдг билээ дээ

  • Бауржан

    2017-06-05

    Гылымхан бол дээр үеэс л аймгийн Засаг дарга болно гэж мөрөөддөг бсан. кэт их мөрөөдсн хүн юу гэдг билээ дээ

  • Өлгийн хүн

    2017-06-03

    Энэ гылымханы явсан газар дандаа балаг бх юм

  • zoshin

    2017-05-30

    Gilimhan nobsh dabraad baigaa neg bolh bailgui

  • zoshin

    2017-05-30

    Gilimhan nobsh dabraad baigaa neg bolh bailgui

  • toroo

    2017-05-30

    Ulgiid Gilimhan gj nohriin vant uls bolood bga talaar ter nutgiinhan helj bna unen uu

  • гомдолтой

    2017-05-30

    Үндэсний үзэл их давамгайлдаг ш дээ. Улс төрийн үзлээс гадна

  • гомдолтой

    2017-05-30

    Үндэсний үзэл их давамгайлдаг ш дээ. Улс төрийн үзлээс гадна

  • гомдолтой

    2017-05-30

    Үндэсний үзэл их давамгайлдаг ш дээ. Улс төрийн үзлээс гадна