богино мэдээ New

Хаан болон Төрийн банкины монополь үгүй болно

бүх банк тэтгэвэр, тэтгэмж олгодог болсноороо өрсөлдөөн бий болж тэтгэврийн зээлийн хүүг хүртэл бууруулан 18-15 хувь болгож байгаа аж..

Тоймч Л.Баатархүү

    Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Түүний мэдээлэлд дурьдсан онцлох нэг зүйл нь Төрийн болон Хаан банкины монополь буюу давуу байдал үгүй болохтой холбоотой. Тодруулбал, Нийгмийн даатгалын зөвлөлөөс тэтгэвэр авдаг иргэн банкаа өөрөө сонгож үйлчлүүлэх боломжийг олгож буй юм байна. Өөрөөр хэлбэл, энэхүү шинэ шийдвэр гарах хүртэлх хугацаанд тэтгэврийг Хаан мөн Төрийн банкаар дамжуулан олгодог байв. Ингэснээр хүртээмж болон иргэний сонгох эрхэд нэг ч гэсэн алхам боллоо гэдгийг салбарын мэргэжилтнүүд болон иргэд онцолж буй юм. Нөгөөтэйгүүр ийнхүү бүх банк тэтгэвэр, тэтгэмж олгодог болсноороо өрсөлдөөн бий болж тэтгэврийн зээлийн хүүг хүртэл бууруулан 18-15 хувь болгож байгаа аж. Дашрамд дурьдахад улсын хэмжээнд одоогоор 378 мянган иргэн тэтгэвэр авч байна. Харин шинээр тэтгэвэр тогтоох ажиллагаанд хяналт тавих, шалгах явц хоёр аймаг, нэг дүүрэгт үргэлжилж байгааг тэрбээр дуулгав. 

Үүнээс гадна Нийгмийн даатгалын сангаас чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкуудад есөн хувийн хүүтэй 557 тэрбум төгрөгийг хадгалуулдаг байжээ. Эл мөнгөнөөс улсын төсөвт сард 58 тэрбум төгрөг хүүгийн болон шилждэг байсан бол шинэ хүүгийн зарчмаар 15 хувь болгосноор 36 тэрбум төгрөг нэмэгдэж буй юм. 

Улсын төсвөөс цалин, тэтгэврийг нэмэх боломж хомс байгаа энэ үед Засгийн газрын тэргүүн ч гэсэн санхүүгийн ямар таатай боломж байна вэ тийм арга зам олохыг танхимын гишүүддээ даалгасан байдаг. Тэдний арга замуудын нэг нь энэ бололтой.