богино мэдээ New

Энэ сарын 30-наас шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно

Сонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан байдаг аж. .

Сэтгүүлч Н.Амаржаргал /www.tugeene.mn/

            Сонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан байдаг аж. Тиймээс энэ сарын 30-наас эхлэн иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг 60 хоногийн хугацаанд түр зогсоох юм байна. Иймд иргэд шилжүүлгээ дээрх хугацаанаас өмнө хийлгэх шаардлагатай аж. Мөн хаяж үрэгдүүлсэн болон гэмтээсэн иргэний цахим үнэмлэхээ захиалж бичиг баримтын зөрчлөө арилгах шаардлагатай гэнэ.