богино мэдээ New

"ОХУ-ын иргэдийн орох урсгал зогсонги байдалд орсон"

Дашрамд дурьдахад ОХУ-ын иргэн монгол иргэнийг алхаар цохиж гэмтээсэн асуудал олон нийтийн анхаарлын төвд байсан. Харамсалтай нь хохирол амссан иргэн нас барж хэргийн холбогдогчийг яллагдагчаар татан шалгаж буй юм байна. .

Сэтгүүлч Н.Уранхолбоо

  Манай хойд хөрш ОХУ-д дайны нөхцөл байдал үүсэж бүх нийтээс цэрэг татах дайчилгаа өрнөж буй. Үүнтэй холбоотойгоор тус улсын иргэд хил залгаа улс орнууд руу дүрвэж байгаа талаар олон улсын агентлагууд мэдээлж байна. 

Тус улсын иргэд өнгөрсөн долоо хоногт Монгол Улс руу олноороо нэвтэрч, хилийн нэвтрүүлэх хэсэгт ачаалал үүсгээд байсан юм. Харин одоо ОХУ-ын иргэд Монгол руу нэвтэрч байгаа эсэх талаар Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Өнөө өглөөний мэдээгээр ОХУ-аас манай улс руу орох хил дээр нэг машин зогсож байгаа талаар мэдээлэл авлаа. Тэгэхээр ОХУ-ын иргэдийн орж ирэх урсгал өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад зогсонги байдалд орсон" гэв. 

Дашрамд дурьдахад ОХУ-ын иргэн монгол иргэнийг алхаар цохиж гэмтээсэн асуудал олон нийтийн анхаарлын төвд байсан. Харамсалтай нь хохирол амссан иргэн нас барж хэргийн холбогдогчийг яллагдагчаар татан шалгаж буй юм байна. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0