богино мэдээ New

8 хоног гацаад байсан монгол уулчинг амжилттай аварлаа

Өндөрт ажиллах аврагч байгаагүй учраас монгол уулчид очиж аварлаа.

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Киргизтан, Тажикстан улсуудын нутаг дахь Памирын нурууны Ленин (7134м) оргилд ганцаарчилсан авиралт хийж явсан "Цэгц" клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800 метрийн өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байсан юм. Уулын ойр хавьд байсан бүх бааз бууж өндөрт ажиллах аврагч байгаагүй тул Монгол залуус нэгнээ аврахаар Кыргызстан улсыг зорьж, дөрөв хоног тасралтгүй зүтгэсний эцэст үүргээ амжилттай биелүүллээ. Түүнийг Монголын үндэсний уулчдын холбооны аврах ажиллагаа хариуцсан мастер С.Ганхүү, "Жаргалант" клубын тамирчин Э.Даваадорж аварчээ. 

Аврах ажиллагааг амжилттай хийсэн уулчиддаа редакцийн хамт олон нийт уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе. 

Уулчин Бумхишиг

Уулчин Бумхишиг

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0