богино мэдээ New

"Сурагчдын амралт наашлаагүй" гэв

Бага анги буюу 1-3 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 06-ны өдрөөс.

Сэтгүүлч Л.Баатархүү

   Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт наашилж "зургаадугаар сарын 1"-д амрахаар болсон талаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл тархаад буй юм. Энэ талаар Боловсрол, Шинжлэх ухааны яамны Хэвлэлийн албанаас үгүйсгэлээ. Энэ сарын 24-өөс "Гүйцэтгэлийн үнэлгээ"-г орон даяар явуулж буй юм байна. Үүнийг шалгалт гэж ойлгон сурагчдын амралт наашилсан гэж ташаа ойлголт төрсөн байх магадлалтайг салбарын яамнаас онцоллоо. 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын  А/38 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн  2021-2022 оны хичээлийн жилийн II, III дугаар улирал буюу хоёрдугаар хагас жилийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон байдаг. 

  • Бага анги буюу 1-3 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 06-ны өдрөөс
  • 4-5 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 13-ны өдрөөс
  • 6-12 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0