богино мэдээ New

#Эерэг: Юнител, Туул голын сав газрын захиргаа хамтран 200 тонн хог цэвэрлэлээ

Энэ удаагийн аян 52 км газрыг хамарсан маш өргөн хүрээнд болж өндөрлөлөө. Аянд нэгдсэн залуус маань дараах 5 чиглэлд цэвэрлэгээгээ хийсэн билээ..

  Дэлхийн цаг уурын дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал, азоны цоорхой, хэт төвлөрөл, агаар, ус, хөрсний бохирдол, байгаль орчны доройтол зэрэг нь одооноос тодорхой тууштай арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай тулгараад байгааг илтгэж байна.

Ийм ч учраас Юнител групп жил бүр зохион байгуулдаг "Ногоон байгаасай" хог цэвэрлэгээний аянаа энэ жил Туул голын сав газрын захиргаатай хамтран 2022 оны 05 дугаар сарын 14-ны өдөр сайн дурын 1700 залуучуудыг хамруулан амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн аян 52 км газрыг хамарсан маш өргөн хүрээнд болж өндөрлөлөө. Аянд нэгдсэн залуус маань дараах 5 чиглэлд цэвэрлэгээгээ хийсэн билээ.

unitel

  • Дамбадаржаагаас 100 айл
  • Энхтайвны гүүрнээс 3-р дулаан цахилгаан станц
  • 3-р дулааны цахилгаан станцаас Туул голын цутгал
  • Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр
  • Баянзүрхийн гүүрнээс Зайсангийн гүүр

Цэвэрлэгээний үр дүнд нийт 200 гаруй тонн хогийг цэвэрлэж байгаль орчиндоо үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Энэхүү арга хэмжээнд сайн дураараа нэгдэж, чин сэтгэлээсээ цэвэрлэгээ хийсэн залуустаа баярлалаа.

Залуучууд ''ХАЯСАН ХОГИЙГ БИД ТҮҮСЭН ШҮҮ. ДАХИАД БИТГИЙ ХОГ ХАЯАРАЙ” , “БАЙГАЛЬ ОРЧИН БОЛ БИДНИЙ ГЭР ЮМ ШҮҮ, "ТУУЛ ГОЛ БОЛ ХОГИЙН ЦЭГ БИШ” гэж хэлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн.

 Байгаль дэлхий минь "Ногоон байгаасай"

unitel

unitel

unitel

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0