богино мэдээ New

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 6-наас эхэлнэ

Хаврын цэрэг татлагад тэнцсэн албан хаагчид хилийн цэрэг, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд багтана гэдгийг мэдээллээ. .

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг эхлүүлэхээр аймаг, орон нутагт цэргийн насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 6-наас эхлэх бөгөөд гурван хоног үргэлжлэх юм. Тодруулбал, энэ сарын 6-8 өдрүүдэд цэрэг татлагыг зохион байгуулна. 

Цэрэг татлагад цагдаа, онцгой байдлын алба, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болоод нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын албан хаагчид дайчлагдан оролцоно гэдгийг НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт тодотгож байлаа. 2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага буюу хаврын цэрэг татлагыг төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд ирэх намрын цэрэг татлагад алслагдсан гурван дүүргийг хамруулах аж.

Хаврын цэрэг татлагад тэнцсэн албан хаагчид хилийн цэрэг, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд багтана гэдгийг мэдээллээ. 

 

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР