богино мэдээ New

Өнөөдөр бөхийн барилдаан болно

Барилдаанд Улсын даян аварга Н.Батсуурь, Улсын гарьд Ө.Бат-Орших, Ж.Бат-Эрдэнэ, М.Бадарч, Б.Пүрэвсайхан, Улсын заан Б.Соронзонболд, М.Өсөх-Ирээдүй тэргүүтэй хүчит бөхчүүд зодоглохоор бүртгүүлжээ.

Б.Энх-Эрдэнэ

    Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүр уламжлал болгон энэхүү түүхт өдөрт зориулж үндэсний бөхийн барилдаан зохион байгуулдаг. Монгол бөхийн өргөөнд 11:00 цагаас тус ойд зориулж улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болох юм байна. 

Барилдаанд Улсын даян аварга Н.Батсуурь, Улсын гарьд Ө.Бат-Орших, Ж.Бат-Эрдэнэ, М.Бадарч, Б.Пүрэвсайхан, Улсын заан Б.Соронзонболд, М.Өсөх-Ирээдүй тэргүүтэй хүчит бөхчүүд зодоглохоор бүртгүүлжээ. 

Дашрамд дурьдахад уг барилдааныг 1992 оноос хойш уламжлал болгон зохион явуулдаг болсон аж. Анхны барилдаанд Улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, Дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байв. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0