богино мэдээ New

Дэлхийд анх удаа гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгажээ

АНУ-д өдөрт дунджаар 17 хүн эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаагаа хүлээн нас бардаг бөгөөд OrganDonor.gov эрхтний донорын жагсаалтад 100 мянга гаруй хүн бүртгэлтэй байгаа аж..

АНУ-ын эмч нар дэлхийд анх удаа генетикийн өөрчлөлттэй гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгасан байна.

Тодруулбал, найман цаг үргэлжилсэн энэ хагалгааг өнгөрсөн баасан гарагт хийсэн бөгөөд Мэрилэндийн эрүүл мэндийн төвийн мэс засалчдын хэлснээр өвчтөний бие хагалгаа хийснээс хойш гурав хоногийн хугацаанд тогтвортой байна" гэж Нью-Йорк Таймс мэдээлсэн юм. 

Гахайн зүрх шилжүүлэн суулгах хагалгаа өвчтөн Дэвит Беннетийн сүүлийн найдвар байсан ба хэдий хугацаанд амьдрах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Дэвид Беннет "Үхэх эсвэл энэ хагалгааг хийлгэх хоёр л сонголт байна" гэж хагалгааны өмнөх өдөр хэлжээ.

Мөн генийн өөрчлөлттэй гахайн эрхтэн шилжүүлсэн нь эрхтний хомсдолтой байгаа энэ цаг үед олон зуун мянган хүнд итгэл найдвар бэлэглэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

АНУ-д өдөрт дунджаар 17 хүн эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаагаа хүлээн нас бардаг бөгөөд OrganDonor.gov эрхтний донорын жагсаалтад 100 мянга гаруй хүн бүртгэлтэй байгаа аж.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0