богино мэдээ New

Ихэнх нутгаар хүйтний эрч суларч 3-8 градус байна

Энэ сарын 3-9 хүртэлх Улаанбаатар хотын цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна..

Сэтгүүлч С.Ариунзул

    Өнөөдөр өглөөний найман цагийн цаг уурын мэдээгээр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар 2-25 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Үүнээс Увсад 25 см, Баян-Өлгийн Даян, Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 15 см, Сэлэнгийн Бугантад 13см, Увсын Хяргас, Зүүнговьд 11см, Хөвсгөлийн Чандагат, Орхоны Улаантолгойд 10см, бусад хэсгээр 2-8 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Харин Улаанбаатар хот орчмоор нэгдүгээр сарын 3-ны байдлаар цас ороогүй. Мөн ихэнх нутгаар 3-8 градусаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг голын хөндийгөөр -20...-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-3 градус, бусад нутгаар -8...-13 градусд хүрсэн аж.

Энэ сарын 3-9 хүртэлх Улаанбаатар хотын цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

цаг агаар
 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0