богино мэдээ New

З.Энхболд нар намаасаа хөөгдөв

Гэхдээ З.Энхболд, Ц.Туваан нарыг албан ёсоор хөөх шийдвэр баталгаажаагүй ч АН-ын дарга М.Тулгат хэвлэлд бататгасан байна. .

Сэтгүүлч Л.Баатархүү

   "С.Эрдэнийн" гэх Ардчилсан намаас /АН/ УИХ-ын болон намынхаа дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Туваан нарыг намаасаа хөөх шийдвэр гаргажээ. Тус намын Үндсэн дүрмийн хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж Архангай аймгийн Засаг даргыг огцруулсан М.Батжаргал нарын гурван гишүүнийг дөрвөн жилийн хугацаатайгаар намын гишүүнээс хасах сахилгын шийтгэл оногдуулснаа мэдээлсэн. Энэ удаад намынх нь гишүүдээс дээрх хоёр эрхмийг хасах санал ирснээр ийн шийдвэрлэжээ. Гэхдээ З.Энхболд, Ц.Туваан нарыг албан ёсоор хөөх шийдвэр баталгаажаагүй ч АН-ын дарга М.Тулгат хэвлэлд бататгасан байна. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0