богино мэдээ New

Гамшгийн эрсдлийг бууруулах Орон нутгийн зөвлөл төлөвлөгөөгөө баталлаа

Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах, бодлогын зөвлөмж гаргах тухай асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа..

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Сүхбаатар дүүргийн Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн анхдугаар хуралдаан цахимаар зохион байгуулагдлаа. Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 28 дугаар тогтоолоор байгуулан, бүрэлдэхүүнийг баталсан юм. 

СБД-ийн Гамшгаас хамгаалах орон нутгийн зөвлөл
Тус хуралдаанд Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Б.Энхболд, Онцгой байдлын хэлтсийн дарга бөгөөд Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн орлогч дарга, хурандаа Д.Бэхбаяр, Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал болон бусад зөвлөлийн гишүүд оролцлоо.

СБД-ийн Гамшгаас хамгаалах Орон нутгийн зөвлөл
Энэ удаагийн хуралдаанаар Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах, бодлогын зөвлөмж гаргах тухай асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, зардал, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг оновчтой хэрэгжүүлэх талаар үйл ажиллагааны төлөвлөгөө гарган батлав. Түүнчлэн холбогдох байгууллагуудад гамшгийн эрсдлийг бууруулах талаар зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэлээ. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0