богино мэдээ New

Цар тахлын үеэр “АМЬД” үлдэж чадсан БИЗНЕСҮҮД

Цар тахлын улмаас бизнесүүд зайнаас уулзалт, хурал хийх эрэлт хэрэгцээ ихсэж, онлайн харилцааны платформууд трэнд болсоор буй. iPhone болон iPad төхөөрөмжөөс хамгийн их татсан буюу App Store-ийн энэ оны хамгийн шилдэг апп-ийг Zoom зүй ёсоор тэргүүлжээ..

Сэтгүүлч С.Зулцэцэг

   Цар тахлын дэгдэлт, хатуу хөл хорионы арга хэмжээний үр дүнд мянга мянган бизнесүүд хүндэрч, зарим нь мөхөж буй гэхэд хилсдэхгүй. Улмаар зарим бизнес үйл ажиллагаагаа дижитал, онлайн хэлбэрээр дөнгөн данган явуулах болсон. Бид цар тахлын үеэр аж ахуйн нэгжүүдэд бизнесийн холбоо харилцаагаа таслахгүйгээр явуулж буй үйлчилгээг онцолж байна.

1. ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ Цар тахалтай холбоотойгоор хоол хүнс, хувцас хэрэглэл тэргүүтэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдаанд хүргэлтийн үйлчилгээ санал болгох үйлчилгээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Мэдээллийн технологийн хялбар шийдлүүд бий болсноор дэлхий дахинд хүргэлтийн үйлчилгээ трэнд болж, хэн ч хаана ч гэрээсээ хүссэн бүхнээ захиалах боломж бий болов.

Хүргэлтийн үйлчилгээ

2. ОНЛАЙН ХУДАЛДАА. Цар тахал, хөл хорионоос үүдэлтэй онлайн худалдааны эрэлт огцом өссөн. Дэлхий дахинд зөвхөн өнгөрсөн онд гэхэд 1.8 тэрбум хүн онлайнаар худалдаа хийсэн гэх тоо бий.

онлайн худалдаа

3. ХОЛБОО ХАРИЛЦААНЫ ШИЙДЭЛ бизнес хүргэлт хийдэг, утсаар захиалга авдаг эсвэл борлуулалтын ажилтнуудтай бол холбоо харилцааны дэвшилт шийдлийг ашиглан цар тахал нүүрлэж, хөл хорио тогтоогоод буй энэ цаг үед хамгийн их ашиглагдаж байна.

харилцаа холбоо

4. ОНЛАЙН АЖЛЫН ОРЧНЫ ШИЙДЭЛ.  Цар тахлын улмаас бизнесүүд зайнаас уулзалт, хурал хийх эрэлт хэрэгцээ ихсэж, онлайн харилцааны платформууд трэнд болсоор буй. iPhone болон iPad төхөөрөмжөөс хамгийн их татсан буюу App Store-ийн энэ оны хамгийн шилдэг апп-ийг Zoom зүй ёсоор тэргүүлжээ.

гэрийн оффис

Эрчээ алдаагүй бизнесүүдээс...

1. Монгол шуудан, Тик ток хоол хүнс хүргэлтийн үйлчилгээ, такси дуудлагын үйлчилгээ
2. Улсад хамгийн өндөр үнэлгээтэй компаниуд болох "Amazon", "Alibaba", " Hibox" зэрэг онлайн худалдааны аваргууд цар тахлын үеэр иргэд төдийгүй бизнесүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулахад туслах хамгийн чухал платформ болов. Эдгээрээс манай улсаас маш олон иргэд захиалга хийж, улмаар онлайн дэлгүүр ажиллуулан борлуулалтаа хийх болсон. 
3. Үүрэн холбооны мобиком, юнител, скайтед, жимобайл гэсэн операторууд энэ ангилалд хамгийн түрүүнд багтана. 
4. Зайнаас ажиллахад туслах Google Meet, Skype, ClickMeeting, Microsoft Teams зэрэг программуудыг хамгийн өргөн ашиглаж бизнес эрхлэгч байгууллагууд, төрийн албаныхан, УИХ-ын чуулган хүртэл онлайнаар зохион байгуулагдсан билээ.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0