богино мэдээ New

Коронавирусийн улмаас “Remdesivir” эмийн хэрэглээ өсжээ

“Remdesivir” эмийн хэрэглээ хоёр дахин нэмэгдээд байгааг “Careport Health” байгууллага тооцоолжээ. 2021 онд эмийн борлуулалт гурван тэрбум ам.доллар хүрнэ гэж үзэж буй аж..

 Сэтгүүлч С.Зулцэцэг

  АНУ-д 2020 оны эцсээр “COVID-19”-ийн халдварын тархалттай холбоотойгоор эмнэлэгт хэвтэгсдийн тоо эрс нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор “Remdesivir” эмийн хэрэглээ өссөн байна. Тодруулбал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдийн тал хувьд нь энэ эмийн эмчилгээг хийж байгаа аж.
Өнгөрсөн зунаас хойш “Remdesivir” эмийн хэрэглээ хоёр дахин нэмэгдээд байгааг “Careport Health” байгууллага тооцоолжээ. 2021 онд эл эмийн борлуулалт гурван тэрбум ам.доллар хүрнэ гэж үзэж буй юм.

  Уг эмийн хувьд вирусын үржлийг зогсоох үйлдэлтэй юм байна. Дашрамд дурьдахад АНУ-ын Хүнс, эмийн агентлаг өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нд Remdesivir эмийг ковид-19-ийн эсрэг хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Мөн Япон улсын Эрүүл мэндийн яам гурав хоногийн хугацаанд яаралтай горимоор Ковид-19-ийн эсрэг хэрэглэх албан ёсны эмийн зөвшөөрөл өгсөн байдаг. Уг эмийг Ковид-19-ийн улмаас хүндэрсэн өвчтөнд 5-10 өдөр хэрэглэхийг зөвшөөрсөн аж.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0