богино мэдээ New

Монголбанкны үнэт металийн худалдан авалт өсөж байна

Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 60.3 кг үнэт метал худалдан авсан аж..

Сэтгүүлч С.Зулцэцэг

  Монголбанк 2021 оны нэгдүгээр сард 1.35 тонн үнэт метал худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 750 кг-аар өссөн үзүүлэлт юм байна.

Өнгөрөгч сард орон нутаг дахь үнэт металын худалдан авалтын дүнг авч үзвэл Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 60.3 кг үнэт метал худалдан авсан аж.

Төв банк нэг грам алт худалдан авах дундаж үнэ нь өнгөрсөн сард 171 орчим мянган төгрөг байжээ.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0