богино мэдээ New

ШИНЭ ба ХУУЧИН хотын даргын хөл хорионы ЭСРЭГЦЭЛ

Яам нь судалгаа шинжилгээгээ үндэслэлтэйгээр гаргаж тавьбал УОК хөл хорихоос өөр аргагүй. Харин нөгөө талд хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй хэд хэдэн сайд нар хөл хорихыг дэмжихгүй эсэргүүцсэн байр сууриа илэрхийлэв..

Мини хайрцаг булан

Сэтгүүлч С.Зулцэцэг

  Корона Монголд тархаад ГУРВАН сарын нүүрийг үзэв. Өчигдрөөс хатуу хөл хорих тухай дахин хэлэлцэж эхлэв. 
Эрүүл мэндийн яамнаас өчигдөр /2021.02.02/ сар шинийн баярын үеэр 14 хоног хөл хорио тогтоох санал оруулсан. Улмаар С.Амарсайхан тэргүүлэгчтэй УОК таван цагийн турш хуралдсан ч нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй.

Яам нь судалгаа шинжилгээгээ үндэслэлтэйгээр гаргаж тавьбал УОК хөл хорихоос өөр аргагүй. Харин нөгөө талд хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй хэд хэдэн сайд нар хөл хорихыг дэмжихгүй эсэргүүцсэн байр сууриа илэрхийлэв. 
Ерөнхийдөө ШИНЭ ба ХУУЧИН хотын дарга хөл хорих эсэх дээр ЭСРЭГЦЭХ нь. Мөн улс төрийн хүрээнд С.Амарсайханыг хотын МАН-аа авах санаархалтай байгаа тухай шуурч эхэллээ. УИХ сонгуулиас эхлэн хотын МАН Д.Сумъяабазарын гарт орсон. 
Угтаа МАН-ын төлөөх өрсөлдөөнөө хорионоор эсрэгцүүлэх үү гэдэг нь анхаарал татаж эхлэх нь ээ.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0