богино мэдээ New

Эх үүсвэр нь тодорхойгүй халдварууд өндөр эрсдэл авчирлаа

Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкаар өнгөрсөн сарын 28-аас хойш үйлчлүүлсэн иргэдийг яаралтай шинжилгээ өгөхийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа. .

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Эрүүл  мэндийн яамны өнөөдрийн ээлжит хуралдаанаар олон нийтийг болгоомжоо улам чангатгах хэд хэдэн анхааруулга хэллээ. Тодруулбал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүн амын дунд хэсэгчилсэн шинжилгээ авч байгаа. Өчигдөр Улаанбаатар хотод 1000 хүнээс корона вирусын шинжилгээ авахад нэг хүн "эерэг" буюу халдвартай гэсэн хариу гарчээ. Монгол Улсын хэмжээнд өчигдөр 12200 хүнд уг шинжилгээ хийснээс 13 хүнд корона вирус илэрчээ /Эдгээр нь бүгд Улаанбаатар хотоос/. Үүнээс 10 нь Ачтан эмнэлгийн эмч, ажилчид, тэдгээрийн гэр бүл, хоёр нь Баянзүрх дүүргийн эмнэлгээс халдварласан өвчтнүүдээс дам халдсан, нэг нь Голомт банкины теллерээс илэрчээ. 

Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкаар өнгөрсөн сарын 28-аас хойш үйлчлүүлсэн иргэдийг яаралтай шинжилгээ өгөхийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа. 

Мөн Ачтан эмнэлгийн ойрын хавьтлын 1082 хүнийг тусгаарлан ажиглаж байгаа аж. 

Түүнчлэн Цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр биш нэг ажилтан өвдөж, уг ажилтны ар гэр мөн халдварласан талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

Халдварын хавьтлуудын тоо өндөр, эх үүсвэр нь тодорхойгүй халдварууд их гарч байгаа учир иргэдийг анхаарал болгоомжоо өндөр сайжруулахыг Эрүүл мэндийн яамнаас онцлов. 

корона вирус

корона вирус

корона вирус