богино мэдээ New

Ковидийн үеийн хамгийн эрэлттэй бүтээлийн нэг "ЭЭЖ" МУСК

Сэтгэл хөдөлгөсөн гайхалтай өгүүлэмжээр дүүрэн, Монголын шилдэг жүжигчдийн үзэгчийнхээ зүрх рүү орсон дүр бүтээлтийг та энэхүү уран киноноос үзнэ..

Сэтгүүлч Н.Уранхолбоо

  Нийтийг хамарсан цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь монголчуудыг халуун бүлээрээ гэртээ хамтдаа байх бас нэг боломжийг олгож байгаа.

Айпи телевизүүдээр олон сайхан уран бүтээлүүд гарч байгаагийн дотор “Чононгоо” филмийн “ЭЭЖ” МУСК хамгийн эрэлттэй, үзэгчдийн таашаалд нийцсэн киноны нэг болоод байна.

Тус кино Юнивишн, DDSHtv, Look TV-ээр албан ёсны ОНЦГОЙ эрхтэйгээр үзэгчиддээ энэ цаг үед хүрч буй.

Тодруулбал, Монгол Улсын Ардын жүжигчин Д.Мэндбаярын гол дүрийг нь бүтээсэн авъяаслаг зохиолч, найруулагч Б.Мөнхтуяагийн зохиол, найруулагч, жүжигчин Б.Эрдэнэцэцэг нарын уг бүтээл олон улсын кино наадмуудад ч их амжилттай явсан.

Тухайлбал, уг кино 57 жилийн дараа Монголын кино урлагт олон улсын наадмаас “Шилдэг эмэгтэй” дүр мөн таван гранпри гээд олон том шагналуудын эзэн болжээ.

Сэтгэл хөдөлгөсөн гайхалтай өгүүлэмжээр дүүрэн, Монголын шилдэг жүжигчдийн үзэгчийнхээ зүрх рүү орсон дүр бүтээлтийг та энэхүү уран киноноос үзнэ.

Өвгөдийн хэлдгээр хүний ганц хүү нэг бол дээшээ эсвэл дорд амьдрах хоёр л туйлтай гэлцдэг. Ганц хүүгийнхээ төлөө мөн эх хүн ямар хүнд хэцүүг даван туулж, хүүгээ “хэцүү нэрт”-ээс хүртэл оргуулж, сүүлдээ сайхан сэтгэл ялахыг ч та харах болно.

Ээжтэй хүн бүрийн заавал үзэх бүтээлийг халуун ам бүлээрээ тухлан сонирхоорой.

“ЭЭЖ” МУСК-ны шагналуудаас:

  • Франц улсын Apchat хотноо зохион байгуулагдсан “ONE COUNTRY-ONE FILM” кино фестивалийн “ГРАН ПРИ” шагнал
  • Тайвань улсын Тайбэй хотноо зохион байгуулагдсан “ASIA INTERNATIONAL FILM FESTIVAL” ын ГРАН ПРИ цом, шагнал
  • Монгол улсын Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “УЛААНБААТАР” олон улсын кино наадмын ГРАН ПРИ цом, шагнал
  • Тайван улсын Тайбэй хотноо зохион байгуулагдсан “ASIA 2018 PACIFIC FILM FESTIVAL” ын “BEST FILM” цом шагнал
  • Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан “ЧИНГИС ХААН” олон улсын кино наадмын “BEST STORY” цом шагнал
  • ОХУ –ын Башкортостан улсын Уфа хотод зохион байгуулагдсан “СЕРЕБРЯНЫЙ АКБУЗАТ” олон улсын кино наадмын “ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ДҮР” –ийн шагнал
  • Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан  “CINEMA AWARDS” кино наадмын “ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ДҮР”, “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР”-ийн шагнал
  • Монгол улс Хэнтий аймгийн 2017 оны онцлох бүтээлээр шалгарч “ХААН ШОНХОР” шагнал
  •  АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан “ASIAN WORLD FILM FESTIVAL”  олон улсын кино наадмын Шилдэг таван киноны нэг

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 3