богино мэдээ New

Он гараад 4G систем нэвтэрнэ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирэх 2016 онд дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем буюу 4G-г нэвтрүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээллээ. Уг системийг нэвтрүүлэх бэлтгэл ажил өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийгдсэн байна. .

Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирэх 2016 онд  дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем буюу 4G-г нэвтрүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээллээ. Уг системийг нэвтрүүлэх бэлтгэл ажил өнгөрсөн хоёр жилийн хугацаанд  хийгдсэн байна. Тус хорооноос  4G үйлчилгээний зохицуулалтын бичиг баримтыг энэ сарын 30-ны өдөр буюу өнөөдөр батлах бөгөөд он гараад үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг компаниудад олгож эхлэх аж.  Ингэснээр ирэх оны  дөрөв, тавдугаар сард манай улсад дөрөв дэх үеийн технологи албан ёсоор нэвтрэх бололцоо нээгдэх юм байна. 

эх сурвалж: www.time.mn 

Б.Боргил