богино мэдээ New

Олимп болох хугацааг эцэслэлээ

Тоширо Мүто "Энэ онд үзэгчгүйгээр зохион байгуулах хувилбаруудыг нэлээд ярилцсан. Ирэх онд нөхцөл байдлаас хамаарч нээлт, хаалтыг аль болох үзэгч багатайгаар зохион байгуулан" гэж онцоллоо. .

Сэтгүүлч Х.Баяртулга

   Зуны олимпын "Токио-2020" наадам корона вирусын улмаас хойшлоод байсан юм. Харин Олон улсын олимпын хорооны дэд ерөнхийлөгч Жон Коутс "Токио-2020" хүн төрөлхтний эв нэгдлийн баярыг ирэх оны долоодугаар сарын 23-нд зохиохоор болсон талаар зарлалаа. Түүний онцолсноор "Олимпын наадам нэг бол ковид вирустай, нэг бол вирусгүй болно" хэмээв. Ингэснээр ямартаа ч олимпын наадмын тов хойшлохгүйгээр товлогджээ. Мөн энэ үеэр "Токио-2020" наадмыг зохион байгуулах хорооны удирдлагын нэг Тоширо Мүто "Энэ онд үзэгчгүйгээр зохион байгуулах хувилбаруудыг нэлээд ярилцсан. Ирэх онд нөхцөл байдлаас хамаарч нээлт, хаалтыг аль болох үзэгч багатайгаар зохион байгуулна" гэлээ.