богино мэдээ New

Ц.Элбэгдорж: Монголчууд өөрийн гэсэн зүйлсээ аминаасаа ч илүү хайрладаг юм

Их гүрэн болох гэж явж буй бол дотроо байгаа үндэстэн, бусдын соёлд хүндэтгэлтэй хандах бодлого бий байх учиртай. Монгол хэлийг ханзаар илэрхийлэх боломж байхгүй гэж би үзэж байна. Монголчууд өөрийн гэсэн зүйлсээ аминаасаа ч илүү хайрладаг юм" хэмээжээ. .

Сэтгүүлч Л.Баатархүү

 Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн пэйже хуудсаараа дамжуулан Өвөрмонголчуудын эсэргүүцлийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр "Сайн байцгаана уу, монголчууд аа. Өвөр нутгийнхний монгол хэл, бичгийнхээ төлөө хийж байгаа тэмцэл, хэлж ярьж байгаа зүйлийг би маш их дэмжиж байна. Чин сэтгэлээсээ дэмжиж байна. Ер нь монгол хүн болж төрсөн л бол энэ дэлхийн хаана ч амьдардаг бай болоод буй уг үйл ажиллагааг, тэдний хүсэл эрмэлзллийг дэмжих ёстой.

Монгол хэл, монгол бичиггүй бол монгол хүн гэж байхгүй шүү дээ. Монгол хэлийг таслах юм бол толгойгоо тасдуулсантай л адил. Монгол хэлгүй бол толгойгоор, бичиггүй бол гараар яах юм бэ. Уг нь Си Зинпин дарга бусдыэ хэл соёл, шашин шүтлэгт хүндэтгэлтэй ханддаг хүн гэж миний хувьд ойлгодог. Ялангуяа монгол хэл, бичигт. Магадгүй өмнөд хөршид монголчуудыг хятаджуулах, дарах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн бодлого юм болов уу ч гэж харж байгаа.

Би төрийн ажил хийж байхдаа энэ байр сууриа илэрхийлдэг байсан. Өмнө нь БНХАУ-д төрийн айлчлал хийхдээ монгол малчдын бэлчээрийг багасгах, хавчиж буй байдлыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлж л байлаа. Их гүрэн болох гэж явж буй бол дотроо байгаа үндэстэн, бусдын соёлд хүндэтгэлтэй хандах бодлого бий байх учиртай. Монгол хэлийг ханзаар илэрхийлэх боломж байхгүй гэж би үзэж байна. Монголчууд өөрийн гэсэн зүйлсээ аминаасаа ч илүү хайрладаг юм" хэмээжээ. 

<iframe width="720" height="360" src="https://www.youtube.com/embed/ANd1V2X8jWU" frameborder="0" allow="accelerometer; autoplay; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>