богино мэдээ New

Өмнөд хөрштэй хиллэдэг авто замын боомтууд ажиллахгүй

Энэ баяр болон монголчуудтай холбоотой нэгэн домог бий. Намрын дунд сарын баяр болох бүрт Хятад, Хонгконг, Сингапур болон Тайваний хэвлэлүүдээр Монголчуудтай холбоотой нэгэн домгийг байнга сөхдөг. .

Сэтгүүлч Н.Уранхолбоо

  Ирэх баасан гаригаас БНХАУ-ын Намрын баяр эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор тус улстай хиллэдэг автозамын боомтууд ажиллахгүй юм байна.  "Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу амралтын өдөр тохиох юм. Авто замын боомтууд амрах ч төмөр замын боомтууд хэвийн ажиллах аж. 

Дашрамд дурьдахад Жоу улсын үеэс уг баярыг тэмдэглэж эхэлсэн бол 2008 онд бүх нийтийн амралтын өдөр хэмээн хуульчилснаар өдгөө хаврын баярын дараа орох томоохон арга хэмжээ болжээ. 

Энэ баяр болон монголчуудтай холбоотой нэгэн домог байдаг. Намрын дунд сарын баяр болох бүрт Хятад, Хонгконг, Сингапур болон Тайваний хэвлэлүүдээр Монголчуудтай холбоотой нэгэн домгийг байнга сөхдөг. Тэрхүү домогт өгүүлснээр Монголчууд Хятадад төр барьж байх үе буюу Юань гүрний үед хань үндэстнүүд тэсэшгүй бэрх зовлон амсаж байсны илрэл нь хамгийн доод дөрөвдүгээр зэрэгт хань үндэстнүүд багтах бөгөөд журам зөрчвөл маш хатуу шийтгэл ноогдуулдаг байв. Түүнчлэн хань үндэстнүүд зэвсэг эзэмших эрхгүй, гэр ахуйн зориулалттай хутгыг ч таван айлын дунд нэгийг өгдөг, хань хүүхэд албан ёсны нэргүй байхаас гадна, 20 хятад айл нэг Монгол айлд үйлчлэх ёстой бөгөөд биелүүлээгүй хэний ч толгойг авдаг байсан гэх. Монголчуудын эсрэг байнга бослого гаргаж байсан авч дарагдаж байсны шалтгаан нь Монголчуудын хяналт хатуу байсан агаад ийм бэрх цагт Монголчуудын ноёрхлыг эцэс болгох нэг арга нь найм дахь сарын 15-ны шөнө "Бослого гарган Татарууд(тэр үед Монголчуудыг тийн нэрлэдэг байжээ)-ыг даръя" хэмээсэн бичгийг еэвэн дотор хийж тарааж бослого гарган Юань гүрнийг түлхэн унагааж, Хань үндэстнүүд(Хятадын хэвлэлүүдэд Хань, Монгол үндэстэн гэж бичдэг бол Хонгконг гэх мэтийн газруудад харийн Монголчууд гэж бичдэг) Мин гүрнийг байгуулсан хэмээн хүүхэд багачууддаа үлгэр домог болгон ярьж суудаг ажээ /http://inchina.over-blog.com/2017/10/.html/.