богино мэдээ New

Бүх авто зогсоолыг төлбөртэй болгож, тоог нь нэмэгдүүлнэ

Замын хөдөлгөөний ачаалал хэт ихсэж, зарим хэсгүүдэд "0" зогсолт болох хэмжээнд хүрснийг тэд онцоллоо. Тиймээс нийслэийн авто замыг А, В, С бүсчлэлээр хувааж замын хөдөлгөөний бүтцийг өөрчлөхөөр болжээ. .

Сэтгүүлч Т.Ариунзул

  Нийслэлийн авто замыг гурван бүст хувааж, түгжрэлийг бууруулахаар боллоо. Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийв. Улаанбаатар хотод одоогоор 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 420 мянга нь замын хөдөлгөөнд оролцдог аж. Харин сар бүр импортоор 8000 орчим автомашин орж ирдэг байна. 

Замын хөдөлгөөний ачаалал хэт ихсэж, зарим хэсгүүдэд "0" зогсолт болох хэмжээнд хүрснийг тэд онцоллоо. Тиймээс нийслэийн авто замыг  А, В, С бүсчлэлээр хувааж  замын хөдөлгөөний бүтцийг өөрчлөхөөр болжээ. 

А бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл талбай.
Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.
С бүс нь дээр дуурдсанаас гадуур хэсэг буюу захын хороолол юм.

Иргэдийн автомашингүй зорчих боломжийг нэмэгдүүлнэ

  Энэ үеэр Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Бид зөвхөн хотын замын хөдөлгөөнийг бүсчлэлээр нь хуваагаад орхихгүй. Нийтийн тээврийн хүртээмж, сүлжээ, ашиглалтыг сайжруулна. Хүмүүс автомашинаа хэрэглэх боломжгүй үедээ нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Ингэхийн тулд нийтийн тээвэр хурдан, хүртээмжтэй, цагаа барьдаг, аюулгүй байх шаардлагатай. Судлаачдын гаргасан дүгнэлтээр Улаанбаатар хотын Их тойруу дотор 20-30 минут алхах энэ зайнд 190 мянган оршин суугч амьдардаг. Тэгэхээр явган хүний зам, унадаг дугуйн замыг сайжруулахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, бид иргэдийнхээ автомашингүй зорчих нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөөр анхаарч ажиллана” гэдгийг хэлсэн юм.

Дээр дурьдсан гурван бүсчлэлд дараах тээврийн хэрэгслүүд зорчино. 

А бүсэд торгууль, татвар, үзлэг оношилгоонд орсон, өнгө үзэмжтэй тээврийн хэрэгслийг зорчуулах

Б бүсэд одоогийн мөрдөж буй хувилбар буюу автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор зорчуулах

С бүсэд  чөлөөтэй зорчиж болох зохицуулт хийх юм байна. 

  Түүнчлэн А, В бүсэд 15696 зогсоолыг шинээр бий болгож, бүх зогсоолыг төлбөртэй байхаар төлөвлөжээ. Одоогоор албан ёсны зөвшөөрөлтэй 2382, зөвшөөрөлгүй 5330, судлагдаж буй 7384 автомашин тавих зогсоол бий гэдгийг тэд ярьж байв.