богино мэдээ New

Цэцэрлэгийн цахим бүртгэлтэй холбоотой мэдээллийг хүргэж байна

Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх насны хүүхдийг өчигдрөөс эхэлж цахимаар бүртгэж байна. Энэхүү бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан зарим мэдээллийг манай агентлаг бэлтгэлээ. .

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх насны хүүхдийг өчигдрөөс эхэлж цахимаар бүртгэж байна. Энэхүү бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан зарим мэдээллийг манай агентлаг бэлтгэлээ. 

Эцэг эх та энд дарж нэвтрээд хүүхдийнхээ регистрийн дугаар бөглөх талбар дээр бичиж доор нь байгаа кодыг бөглөж шалгах гэдэг дээр дарах юм.

Ингэснээр таны хүүхдийн харъяаллын мэдээлэл болон тухайн цэцэрлэгийн элсэгч авах тооны хязгаар гарч ирж та баталгаажуулах зургаан оронтой кодыг өөрийн гар утсанд авч бүртгүүлэх товч дээр дарснаар таны хүүхдийн мэдээлэл албан ёсоор бүртгэгдэнэ. 

Дараахи зүйлсийг анхаарна уу

  • Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх
  • Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд 2019 оны 07 дугаар сарын 25-аас зөвхөн ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, 2019 оны 08 дугаар сарын 12-оос  хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх (Энэ үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17.00 цагт дуусгавар болохыг анхаарна уу)
  • Цэцэрлэгт суралцаж байсан 3-5 настай хүүхдүүдийн эцэг эх, асран халамжлагчид хүүхдийнхээ мэдээллийг төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем  (tsetserleg.ulaanbaatar.mn)- ээс шалгах боломжтой.

Бүртгэл явагдах хугацаа, хамрах хүрээ

  • Шинээр элсэх хоёр болон бусад насны хүүхдүүдийн “Цахим бүртгэл” 2019 оны 07 дугаар сарын 22-ны 09:00 цагаас  08 дугаар сарын 22-ны өдрийн 23:59  цаг хүртэлх хугацаанд явагдах;
  • Шинээр элсэх хоёр болон бусад насны хүүхдүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт цэцэрлэг тус бүр дээр нэгэн зэрэг;
  • Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүд бүртгэл шалгах хугацаа 2019 оны 07 дугаар сарын 22-аас 08 дугаар сарын 22-ны  өдрүүдэд;
  • Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдтэй гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа  2019 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд;
  • Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл  2019 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд, ажлын цагаар тус тус зохион байгуулагдана.

Мөн дүүргүүдийн Болвсролын хэлтсийн холбогдох утасны дугаарыг хүргэж байна. 

   Нөгөөтэйгүүр нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жил 2-5 насны 30000 гаруй хүүхэд мөн л цэцэрлэггүй, гэртээ байх нь. Түүнчлэн цэцэрлэггүй 20 хороо байгаа аж. 

Цэцэрлэгийн бүртгэл цахимаар явж иргэд хүүхдээ бүртгүүлэхэд чирэгдэл багатай буй ч зарим цэцэрлэг элсэлт авах тоог хэтэрхий бага тавьсан зэрэг гомдол гарч эхэллээ. Тухайлбал, сэтгүүлч миний бие мэдээллийн туршилтын явцад Сонгинохайрхан дүүргийн 192 дугаар цэцэрлэг 20 хүүхэд авах тоо гарч ирж байв. 

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.