богино мэдээ New

Түрээсийн орон сууцны бүртгэл өнөөдөр эхэлнэ

Энэ хүрээнд иргэдийг түрээслэх, түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрээр нийт найман зорилтод бүлгийн айл өрхүүд хамрагдах юм. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

  Нийслэлийн орон сууцны корпорациас өнөөдөр 17:00 цагт түрээсийн орон сууцны бүртгэлийг эхлүүлэх юм байна. Тодруулбал, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг дахь "Буянт ухаа-2" хороололд зорилтод бүлгийн 972 айлыг орон сууцанд хамруулах ажлыг ирэх арын 5-ыг хүртэл цахимаар бүртгэх аж. Энэ хүрээнд иргэдийг түрээслэх, түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрээр нийт найман зорилтод бүлгийн айл өрхүүд хамрагдах юм. Үүнд ахмад настан, төрийн албан хаагч, залуу гэр бүл, хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн бүлгийн иргэд бүртгүүлэх боломжтой талаар Нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээллээ. 

Дашрамд дурьдахад иргэд өөрсдийн мэдээллээ үнэн зөв бөглөхгүй бол сонгон шалгаруулалтад тэнцэхгүй болохыг анхаарна уу.

Бүртгүүлэх хаяг: энд дарна уу