богино мэдээ New

Гиннесийн амжилтыг хоёр удаа эвдсэн Э.Цацралын онцлох 5 ишлэл

Монгол Улсаараа овоглож яваа бидэнд алдах эрх байхгүй..
  1. Манай улсаас тэр бөх, тэр хошин шогийн жүжигчин, дуучинг шагналаа л гэдэг. Гэтэл дэлхийд эх орноороо овоглон хэдэн мянга дахин тоглолт хийж, олон нэр хүндтэй шагналыг нь авч байхад улсаас минь ямар ч дэмжлэг байхгүйд сэтгэл дундуур явдаг.
  2. Биднийг улс орны минь зүгээс  харж ханддаг газар гэж байхгүй.  Бэлтгэлийн байргүй, өөрсдөө өнөөдрийг хүртэл болгоод л явж байна.
  3. Монгол Улсаараа овоглож яваа бидэнд алдах эрх байхгүй.
  4. Монгол нугаралт бол дэлхийн циркийн түвшинд брэнд болсон урлаг.
  5. Тайзан дээр туранхай, үзэсгэлэнтэй харагдах ёстой гэсэн гэрээ байгуулсан учраас дуртай хоолоо хүссэнээрээ идэж чаддаггүй. Ийм амьдралаар 25 жил амьдарч байна даа.

Дэлхийн рекордыг эвдэж буй торгон агшны бичлэгийг энд дарж үзнэ үү.