богино мэдээ New

"Дараастай" адууны ширийг экспортлохоор болжээ

Улаанбаатар хотын Эмээлт захад өмнөд хөрш рүү гаргаж чадахгүй түгжигдээд байсан 241 мянган ширхэг адууны түүхий ширийг экспортлохоор болжээ..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

  Улаанбаатар хотын Эмээлт захад өмнөд хөрш рүү гаргаж чадахгүй түгжигдээд байсан 241 мянган ширхэг адууны түүхий ширийг экспортлохоор болжээ. Энэ хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 12-д Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргасан юм. Уг тогтоолын дагуу одоогоор таван аж ахуй нэгж түүхий шир экспортлох гэрчилгээ авчээ. Мөн БНХАУ руу дөрвөн аж ахуй нэгж ямааны боловсруулсан ах 50тн, үхрийнх 120тн, адууны түүхий мах 50тн-ыг экспортлохоор гэрчилгээг тус тус авсан байна.