богино мэдээ New

"Улаанбаатарын эдийн засгийн форум" болно

Энэ хүрээнд илтгэл болон хэлэлцүүлэг гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваан “Залуусын хот”, “Хотын хөдөлгөөн, тээврийн шинэчлэл”, “Хотын хэрэглээ”, “Хотын эдийн засаг” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд зохион байгуулна гэдгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр онцоллоо..

  Өнгөрсөн 2015 оноос “Улаанбаатар хөрөнгө оруулалт” нэрийн дор зохион байгуулагдаж ирсэн уг арга хэмжээг энэ сарын 28-д “Блю Скай” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Харин энэ жил “Улаанбаатар эдийн засаг форум-2019” нэрээр уг форумыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Улаанбаатар  хөгжлийн корпораци” ХК, Улаанбаатар хотын Худалдааны танхим, “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежментийн компани” ХХК хамтран зохион байгуулах аж. 

Энэ жилийн форумын онцлог нь нийслэлийн харьяа байгууллагуудын хийсэн хотын нийгэм, эдийн засгийн судалгаа, тооцооллын үр дүнг олон нийтэд анх удаагаа нээлттэй танилцуулна. Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагуудаас хийсэн шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаанд суурилсан, нийгмийн өндөр үр өгөөж бүхий төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншллийн эдийн засгийн үр өгөөжтэй, бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх боломжийг танилцуулах юм. Энэ хүрээнд илтгэл болон хэлэлцүүлэг гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваан “Залуусын хот”, “Хотын хөдөлгөөн, тээврийн шинэчлэл”, “Хотын хэрэглээ”, “Хотын эдийн засаг” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд зохион байгуулна гэдгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр онцоллоо.

Мөн хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын төслүүдийн танилцуулга, хамтын ажиллагааны хэлбэр, нөөц боломжуудын талаар хэлэлцэж, үзэсгэлэн зохион байгуулах аж. Тус форумд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид оролцоно.