богино мэдээ New

"Ачит-Ихт" компани гурав дахь улирлын ногдол ашгаа хүртээжээ

Лондоны металлын биржийн гишүүн, Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” компани нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа давуу эрхийн хувьцааны гурав дахь улирлын ногдол ашгаа хуваариллаа..

 Лондоны металлын биржийн гишүүн, Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” компани нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа давуу эрхийн хувьцааны гурав дахь улирлын ногдол ашгаа хуваариллаа. Балансын бус хүдрийг ашиглаж, баялаг бүтээж буй ажилчддаа үйлдвэрлэлийнхээ үр шимийг давуу эрхийн хувьцаагаар дамжуулан жилийн 30 хувийн хүү олгож буй нь Монголд анх удаа хэрэгжүүлсэн томоохон ажлуудын нэг болсон байна.

Тус компанийн хувьд Эрдэнэт үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, балансын бус хоёрдугаар овоолгыг байгальд сөрөг нөлөө бага гидрометаллургийн аргаар боловсруулан катодын зэс үйлдвэрлэн экспортод гаргаж буй юм. “Ачит-Ихт” компани хамтран ажиллах гэрээний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ашиглалтын төлбөрт найм орчим тэрбум, улс, орон нутгийн төсөвт 140 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлж, Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас “Шилдэг татвар төлөгч” өргөмжлөлийг гурав дахь жилдээ хүртээд байна.

Мөн уул уурхайн боловсруулах салбараас зэсийн үйлдвэрийн барааны тэмдэг эзэмших онцгой эрхээ Монгол Улсын Оюуны өмчийн газраар баталгаажуулсан анхны компани боллоо.

Дашрамд дурьдахад тус компани өнгөрсөн 2014 оны аравдугаар сарын 10-д нээлтээ хийж, Монгол Улсад анх удаа хувийн хөрөнгөөр байгуулсан мөн европ стандартын дагуу хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэр болж байв.