богино мэдээ New

"Тод ирээдүй" хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна

Арга хэмжээнд урилгаар дуучин А Cool, жүжигчин Ц.Мичидмаа, дуучин Энжи, төгөлдөр хуурч Э.Эрххулан, Гүржийн миссийн тэмцээний Гранпри эзэд Ш.Хүслэн, Л.Үүрийнцолмон, дуучин Ж.Оюунтүлхүүр зэрэг уран бүтээлчид оролцоно..

“Тод ирээдүй“ эх үрсийн баярын арга хэмжээний талаар өнөөдөр /2019.05.29/ хэвлэлийн хурал боллоо. Todnews.mn сайт санаачилж , Скай трейдинг Emart худалдааны төв ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран зохион байгуулж байна.

Энэ арга хэмжээ хүүхэд бүрт нээлттэй бөгөөд тавдугаар сарын 31-ний 12:00 цагаас E mart Чингис салбарын таван давхарт болно.

Зорьж ирсэн хүүхэд бүрт бэлэг өгч баярлуулахаас гадна хүүхдэд зорилусан арга хэмжээний үеэр БЗД-ийн эрүүл мэндийн төвөөс чих хамар хоолой, шүдний үнэ төлбөргүй үзлэх хийнэ. Мөн “Тод-Эйч” эмнэлэг хүүхэд бүрт эрүүл мэндийн үзлэг хийх бол, охидын мөрөөдлийг биелүүлэгч Хатун хувь хүний хөгжил, менежментийн төв загвар, бүжиг, гоо зүй зэрэг цогц сургалтандаа урамшуулалтай хамруулж бэлэг барихаар болжээ.

“Мөн Тээврийн цагдаагийн алба”, СБД-ийн “Улаанзагалмайн хороо”, “Дэлхийг гэрэлтүүлье” ТББ, “Монгол билэг сэтгэл судлалын төв”, “Эко гар урлал“ төв зэрэг хүүхдэд чиглэсэн хүүхдийн төлөө ажиллах хүсэл зорилготой төрийн төрийн бус байгууллагууд хамтран бяцхан үрсийг баярлуулахаар болжээ.

Арга хэмжээнд урилгаар дуучин А Cool, жүжигчин Ц.Мичидмаа, дуучин Энжи, төгөлдөр хуурч Э.Эрххулан, Гүржийн миссийн тэмцээний Гранпри эзэд Ш.Хүслэн, Л.Үүрийнцолмон, дуучин Ж.Оюунтүлхүүр зэрэг уран бүтээлчид оролцоно.

Хэвлэлийн хурал бичлэгээр үзэх