богино мэдээ New

Нийслэлийн алба хаагчдын тоог нэмэхээр болжээ

12 агентлагийн бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, хоёр агентлагийг шинээр байгуулжээ. Мөн хоёр агентлагийн чиг үүрэг нэгтгэгдсэнтэй холбоотойгоор 68 орон тоо шинээр нэмэгдэж аж..

   Сэтгүүлч У.Ерэнбаатар

   “Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 12 агентлагийн бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, хоёр агентлагийг шинээр байгуулжээ. Мөн хоёр агентлагийн чиг үүрэг нэгтгэгдсэнтэй холбоотойгоор 68 орон тоо шинээр нэмэгдэж аж. Үүний дагуу цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал, шинээр байгуулагдсан хоёр агентлагийн үйл ажиллагааны урсгал зардлуудад нэг тэрбум гаруй төгрөг нэмж шаардагдах тооцоолол гарсныг төсвийн төсөлд тооцоолон тусгажээ. Бүтэц хийх болсон шалтгаан нь “Хотын ажлыг хурдан шуурхай, чирэгдэлгүй, бодлогын ажлыг цогцоор нь шийдэж явахад чиглэн зайлшгүй хийх шаардлагатай байгааг” хотын захирагч мэдээлэлдээ тодотголоо.

Мөн 2020 онд Азийн хүүхдийн наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд 10,000 хүний суудалтай, хөл бөмбөгийн тусгай талбай бүхий цогцолбор барих ажилд таван тэрбум төгрөгийг тус тус төсөвт тусгасан байна.

Уг төсвийн зохицуулалтыг хийхэд ямар нэг байдлаар нийслэлийн 2019 оны төсөвт нэмэгдэх, хасагдах тухай асуудал яригдахгүй. Зөвхөн тодорхой буй төсөвт зохицуулалт хийхээр болсон юм.