богино мэдээ New

Төвбанк гэж юу вэ

Төв банкны үүсэл: Төв банк нь засгийн газрын харьяанд байдаг боловч сангийн яамнаас эрс ялгаатай юм. Нэг хэсэг төв банкыг засгийн газрын банк гэж нэрлэдэг байсан. .

Төв банк гэдэг нь хамгийн эцсийн зээлдүүлэгч юм. Энэ нь юу гэсэн үг гэвэл арилжааны банкууд зээлээ өгч чадахгүй болох үед төв банк арилжааны банкуудад зээл өгөх замаар эдийн засгийг мөнгөөр хангах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, төв банк өөрийн улсынхаа банкны системийг уналтанд орохоос сэргийлж байдаг гэсэн үг. Төв банкны хамгийн тэргүүний зорилго инфляцийг хянах замаар үнийн тогтвортой байлгах юм. Мөн төв банк нь улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч бөгөөд мөнгөн дэвсгэрт хэвлэх, мөнгийг гүйлгээнд гаргах эрхтэй цорын ганц байгууллага юм. 

Төв банкны үүсэл: Төв банк нь засгийн газрын харьяанд байдаг боловч сангийн яамнаас эрс ялгаатай юм. Нэг хэсэг төв банкыг засгийн газрын банк гэж нэрлэдэг байсан. Яагаад гэвэл төв банк нь засгийн газрын бондыг худалдах болон худалдан авахыг хариуцдаг ба бусад улс төрийн байгууллага, улс төрийн шийдвэр гаргалтууд төв банкны үйл ажиллагаанд нөлөөлдөггүй. Төв банк болон улс төрийн хоорондын уялдаа холбоо улсаас улсад өөрчлөгдөж байдаг ба цаг хугацаа өнгөрөхийн хирээр улам бүр хөгжсөөр байна. Төв банк нь өөрийн орны валютын тогтвортой байдлыг хариуцаж ажилладаг бөгөөд банкний систем болон мөнгөний системийн зохицуулагчийн үүргийг гүйцэтгэдэг. 

1694 онд Английн банк (Bank of England) байгуулагдсанаас хойш төв банк жинхэнэ утгаараа хөгжиж эхэлсэн гэж үздэг. Гэвч, ерөнхийдөө орчин үеийн төв банкны ойлголт 20-р зууныг хүртэл бүрэлдэж чадаагүй байсан ба 20-р зуунаас арилжааны банкны систем гарч ирсэнээр орчин үеийн төв банкны ойлголт гарч ирсэн. Тиймээс орчин үеийн төв банкны үйл ажиллагаа нь өнөөгийн арилжааны банкны бүтэцийн үндсэн дээр гарч ирсэн гэдэг нь харагдаж байна. 

1870-1914 онуудын хооронд дэлхийн нийт валютуудыг алтан стандарт (golden standart)-аар тогтвортжуулдаг байх үед валютын ханш алтны ханшаар хязгаарлагддаг байсан учраас үнийг тогтвортой байлгахад маш амархан байсан. Тийм учраас гүйлгээн дэхь мөнгөний өсөлтөнд улс төрийн шийдвэр гаргалтын нөлөөлөл байдаггүй байсан учраас инфляцийг хянахад амархан байдаг байсан. Энэ үед төв банкны нэн тэргүүний үүрэг нь өөрийн орны валютын алттай харьцах ханшыг тогтвортой байлгах болон арилжаанд нь ямар нэгэн саад, хязгаарлалт байлгах байсан ба өөрийн орны алтны нөөц дээр тулгуурлан мөнгөн тэмдэгтийн хэвлэдэг байсан. 

Дэлхийн нэгдүгээр дайны эхэн үед алтан стандарт нь үгүйсгэгдэж эхэлсэн ба энэ нь хямралын үе болон төсвийн илүүдлийн үед илт мэдрэгдэж эхэлсэн ба мөнгөний маш их нөөц хэрэгтэй болж мөнгийг их хэмжээгээр хэвлэж эхэлсэн. Энэ үед засгийн газар инфляцитай тулгарсан. Дэлхийн нэгдүгээр дайны дараа ихэнх засгийн газрууд эдийн засгаа тогтворжуулахын тулд алтны стандартыг эргэж хэрэглэх болсон. Энэ үеэс улс төрийн тогтолцооноос хараат бус төв банкны ойлголт гарч ирсэн. 

Их хямралын үе болон дэлхийн хоёрдугаар дайны дараагаар дэлхийн бүх засгийн газрууд ерөнхийдөө төв банк нь улс төрийн шийдвэр гаргалтаас хараат байхыг дэмжиж байсан. Энэ нь дайны үед уналтанд ороод байсан эдийн засгийг хянахтай холбоотой гэсэн таамаглал байдаг ба ялангуяа шинээр тусгаар тогтнож байгаа улсууд буюу колончлохыг эсэргүүцэгч улс орнууд төв банкыг улс төрийн шийдвэр гаргалтын үйл ажиллагаанаас хараат байх замыг сонгож байлаа. ЗХУ-ийн бүрэлдэхүүнд байсан орнуудын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн өсөлт нь макро эдийн засаг дахь засгийн газрын оролцоог нэмэгдүүлж байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар барууны эдийн засгууд төв банкыг засгийн газраас хараат бус байлгах талаас авч үзэж эхэлсэн ба чөлөөт эдийн засагт хүрэх хамгийн оновчтой арга зам бол засгийн газраас хараат бус төв банкны систем гэж үзэж байсан. 

Төв банкны эдийн засаг дахь нөлөөлөл: Төв банкны эдийн засагт хоёр гол үйл ажиллагаа явуулдаг. Макро эдийн засагт үнийн тогтвортой байдлыг хангах болон инфляцийг зохицуулах, микро эдийн засагт хамгийн сүүлийн зээлдүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг. 

Макро эдийн засаг дахь нөлөөлөл: Үнийн тогтвортой байдлыг хангах үүргийнхээ хүрээнд төв банк нь мөнгөний нийлүүлэлтийг удирдах замаар инфляцийн түвшинг тогтвортой барих ёстой. Төв банк нь зээл олголтыг нэмэгдүүлэхийн тулд гүйлгээн дэхь мөнгийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулахын тулд засгийн газрын бондыг худалдан авах болон мөнгөн тэмдэгтийг хэвлэдэг. Энэ бонд худалдан авалт болон мөнгөн тэмдэгт хэвлэх зэрэг нь өндөр инфляцийг дагуулж байдаг. Инфляцийг бууруулахын тулд гүйлгээн дэхь мөнгийг эргүүлэн татах хэрэгтэй болдог ба төв банк нээлттэй зах зээлд засгийн газрын бондыг худалдах болон зээл олголтыг хязгаарлахын тулд зээлийн хүүг өсгөдөг. Нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа гэдэг нь төв банкны инфляцийг хянах, мөнгөний нийлүүлэлт хийх болон үнийн тогтвортой байдлыг хангах зэрэг үйл ажиллагаа юм. 

Микро эдийн засаг дахь нөлөөлөл: Төв банк нь хамгийн сүүлийн зээлдүүлэгч гэдэг утгаараа ямар ч арилжааны банкнаас тусгаар байдаг. Хэн нэгэн хүн банкаар үйлчлүүлэх (зээл авах гэх мэт) үед эхэлж арилжааны банкууд санал тавих ба хэрвээ арилжааны банкууд тухайн хэрэглэгчийн шаардлагыг хангаж чадахгүй байгаа тохиолдолд төв банкруу, нэмэлт сангаас зээл авах тухай хүсэлт гаргадаг. Энэ нь банкны системийн тогтвортой байдлыг хангаж байдаг ба төв банк нь ямар нэгэн арилжааны бусдаас нь илүүгээр дэмжих ёсгүй. Ихэнх төв банкууд арилжааны банкуудын хадгаламжын хэмжээн дээр тулгуурлан тодорхой нөөцийг өөртөө барьж байдаг. Тиймээс, бүх арилжааны банкуудаас өөрийн хадгаламжаасаа зайлшгүй шаардлагатай нөөцийн хувиар төв банканд хадгалуулахыг шаарддаг. Энэ зайлшгүй шаардлагатай нөөцийн хувь нь одоогоор манайд 5% байна. Арилжааны банкны зайлшгүй шаардлагатай нөөцийг өөрчлөх замаар зах зээл дэхь мөнгөний нийлүүлэлтийг мөн зохицуулж байдаг. 

Арилжааны банкууд болон бусад зээл олгодог байгууллагууд төв банкнаас хөнгөлөлттэй хувиар зээл авдаг. Энэ хөнгөлөлттэй зээл нь нээлттэй зах зээлийн үйл ажиллагаанд нөлөөлөх нөлөөллийн талаар нилээд маргаантай байдаг. Хөнгөлөлттэй зээлийг төв банкнаас арилжааны банкууд ихээр авах боловч энэ нь зах зээл дэхь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх болон төв банкны мөнгөний бодлоготой зөрчилддөг. Тиймээс, хөнгөлөлттэй зээл олгохыг олон банканд болон их хэмжээгээр олгохыг тодорхой хэмжээгээр хязгаарлахад хүргэдэг. 

Шилжилтийн эдийн засаг: Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжих үед хөгжиж байгаа эдийн засаг нь нилээд асуудлуудтай тулгарч байсан. Хамгийн энгийн асуудал нь л инфляцийг үргэлж хянаж байх хэрэгтэй. Энэ нь хараат бус төв банктай болоход түлхэц болсон. Гэвч засгийн газар шууд болон шууд бус сангийн бодлого явуулах замаар төв банкны хөгжилд саад болж байлаа. Харамсалтай нь, олон хөгжиж байгаа улс үндэстэнүүд иргэдийн хөдөлгөөн, иргэний дайн гэх мэт асуудлуудтай тулгарч ирсэн. Засгийн газар эдгээрийн эсрэг нилээд мөнгө зарцуулдаг ба энэ нь эдийн засгийн хөгжлийг хойш татаж байдаг. Гэвч зах зээлийн эдийн засаг хөгжихийн нэг үндэс нь валютыг тогтвортой барих явдал юм. Аж үйлдвэржсэн эдийн засаг болон шинээр бий болж буй эдийн засагт төв банк нь эдийн засгийн хөдөлгөгч хүч юм.

Эх сурвалж: http://www.investopedia.com/ http://www.econotimes.mn/