Цахилгаан хөдөлгүүртэй авто машинд онцгой боломж олголоо


2017-08-22 14:33:53 1

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Нийслэлийн Засаг даргын А/613 дугаар захирамж өчигдөр гарч Улаанбаатар хотод бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашинд онцгой боломж олгохоор боллоо. Тодруулбал, уг захирамжаар энэ төрлийн машин авто зам ашигласны төлбөрийн хураамжаас чөлөөлөгдөж мөн дугаарын хязгаарлалт ч үйлчлэхгүй юм байна. Засаг даргын ийм захирамж гарч буй гол зорилго нь цаашдаа "Эко хот" болгох ажлын хүрээнд хийгдэж буй шийдвэр аж. Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашины хувьд өнгөрсөн 2008 оноос эхэлж дэлхийн зах зээлд гарсан байдаг. Уг машиныг ийнхүү дэмжих болсон бас нэг шалтгаан нь шатахуунаар ажилладаг тээврийн хэрэгслүүд агаарт 240 гаруй нэр төрлийн бодисоор бохирдуулагч үүсгэдэг байна. Харин бүрэн цахилгаан машины хувьд хорт хийн агууламж байхгүй гэж мэргэжлийн байгууллагуудаас үздэг.


Сэтгэгдлүүд

  • Tulga

    2017-08-22

    tsahilgaan uusgever n bas utaa gargana l d :D tegheer ter uildveruudiig sergeegdeh erchim huchruu shiljuuleh tal deer bas bodlogo barih heregt bh da!!!