Цагдаагийн алба хаагч нар нэгнийгээ хутгалж, гэмтээсэн ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, Ховд аймгийн цагдаагийн газрынхан энэ сарын 14-ны өдөр Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойгоо тэмдэглэж, салхинд гарчээ.
Энэ үеэр тус цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, ахлагч Х-ыг Эрүүгийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Ц хувийн өс хонзонгоор гурван удаа хутгалж гэмтээжээ.
Х-ны уушиг нь цоорч, хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал муу байгаа аж. Х нь Ц-ын салсан эхнэрийнх нь дүү аж.
Сэтгэгдэл
Нэр