Өчигдөр оройноос эхлэн Тагнуул, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ХӨСҮТ дээр нэгжлэг, шалгалт хийж байгаа аж. Шалтгалт одоо ч үргэлжилсэн хэвээр байгаа юм байна. Тодруулбал,
коронавирусийн шинжилгээ авч эхэлсэн үеэс эхлэн нийт хэчнээн хүн шинжилгээнд хамрагдсан сорьц бүрийг тулган тоолж, түүний төлбөр мөнгөтэй таарч байгааг нэгбүрчлэн хянаж байгаа гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. Тэд лабораторийн хэлтэс, захиргааны хэлтэст уг шалгалтаа үргэлжлүүлж байгаа аж.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нэр бүхий удирдлагуудыг Авлигатай тэмцэх газар шалгаж, Прокурорт шилжүүлээд байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү 2018 оны зургаадугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх А/48 тоот тушаал гаргаж, төлбөртэй үйлчилгээ явуулах эрхийг нээсэн. Ингэснээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд уг тушаалын дагуу лабораторийн хэлтсийн нэр бүхий албан тушаалтнууд их хэмжээний мөнгө хувьдаа, хуваан завшсан байж болзошгүй асуудал үүсээд байгаа. Хамгийн сүүлд л гэхэд тусгай үүргийн нислэгээр явах 6000 орчим иргэн тус эмнэлэгт коронавирусийн шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээний төлбөр тус бүр нь 150 мянган төгрөг бэлнээр төлж байсан. Үүнд нийт 900 орчим сая төгрөг хуримтлагдах ёстой байтал 400 гаруй сая төгрөг л ХӨСҮТ-ийн дансанд орсон нь ийнхүү мөнгө зувчуулсан байж болзошгүй нөхцөл үүсээд байгаа юм. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ холбоосоор үргэлжлүүлэн үзээрэй.
Сэтгэгдэл
Нэр