Өчигдөр буюу энэ сарын 1-ний өдрийн 12:43 цагт Сонгино Хайрхан дүүргийн зургаадугаар хорооны иргэн цагдаагийн байгууллагын тусгай утсанд “Манай хүргэн намайг хүчиндсэн” гэсэн мэдээллийг ирүүлжээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 47 настай эмэгтэй Г-г хүргэн болох 29 настай эрэгтэй Ц хүчиндэж, хэргийг газраас зугтаасан байжээ. Тухайн сэжигтэнг хохирогчийн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжилж шуурхай илрүүлэн саатуулсан байна.
Уг хэргийг Сонгино Хайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс мөрдөн шалгаж байна.
Сэтгэгдэл
Нэр