Одоогоос гурван сарын өмнө буюу 2020 оны 10-р сард нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолт амьдардаг арав гаруй насны эрэгтэй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг гарчээ. Хэргийг тухайн хүүтэй нэг өрөөнд амьдардаг, өөрөөс нь гурав болон таван насаар ах хөвгүүд үйлдсэн аж. Уг хэргийг хохирогч хүү анхлан мэдээлээгүй бөгөөд тус асрамжийн газрын нийгмийн ажилтан ажиглан мэдэж, сэтгүүлзүйч нь гурван хөвгүүнтэй шат дараатай уулзалтууд хийснээр хэрэг ил болжээ. Ингээд Асрамжийн газрын удирдлагууд цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулж эхэлжээ.
Хохирогч хүүг одоогоор Асрамжийн газраас гаргаж, өөр нэгэн хамгаалах байранд хүргээд байгаа юм байна. Харин хэрэгт холбогдсон хоёр хүү Асрамжийн газартаа байгаа бөгөөд тэдэнд сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлж байгаа аж. Энэ явцад тухайн хөвгүүд Асрамжийн газарт ирэхээсээ өмнө энэ төрлийн хүчирхийлэлд өртөж байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм байна.
Өөр нэгэн онцлох мэдээлэл бол, тухайн хэрэг гарснаас хойш гурван сарын хугацаанд хохирогч хүүгийн ар гэрийнхэнд болсон явдлын талаар мэдээлэл өгөөгүй бөгөөд Асрамжийн газрынхны хэлж байгаагаар "Ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоож чадаагүй. Утасны дугаар болон гэрийн хаяг нь тодорхойгүй байсан" гэдэг тайлбарыг хэлж байна.
Хохирогч хүү айлын дунд хүү бөгөөд аав нь архины хамааралтай, ээж нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг иргэн ажээ. Хүү 2019 оны наймдугаар сард бэлгийн бус төрлийн хүчирхийлэлд өртсөн учраас тус Асрамжийн газарт хүргэгдэн ирж, жил гаруй хугацаанд амьдраад байжээ.
Сэтгэгдэл
Нэр