МАН-ын Хяналтын Ерөнхий хороо өнөөдөр хуралдахаар болжээ. Уг хурлаар намын зарим гишүүдийн гишүүнчлэлийг түдгэлзүүлэх аж.
Учир нь тус нам шинэлчилсэн дүрмээрээ ёс зүй зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил гаргасан, авлигын хэрэгт холбогдсон бол хугацаатай болон хугацаагаагүйгээр намын гишүүнчлэлийг түдгэлзүүлнэ гэж заасан байдаг. Тиймээс "нүүрсний, хөгжлийн банкын гэх мэт олон хэрэгт холбогдсон 20 гаруй гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ" хэмээн МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан мэдэгдсэн юм. Түүний дотор УИХ-ын 4 гишүүн байгаа гэсэн юм.
Хөгжлийн банкны гэх хэрэгт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Д.Амартүвшин, Ё.Баатарбилэг нэр шүүгдэж байгаа бол нүүрсний гэх хэрэгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулахаар болоод байгаа юм. Ямартай ч дээрх дөрвөн гишүүнийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж магад гэх таамаг байна.
Сэтгэгдэл
Нэр