Нүүрсний хулгайд холбогдсон нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханаас тодрууллаа. Тэрбээр, “түдгэлзүүлэх үндэслэл гэдэг бол мөрдөн шалгах ажиллагааг саадгүй явуулах боломжийг бүрдүүлж байгаа хэрэг. Энэ нь УИХ-ын тухай хуульд зааснаар, УИХ-ын гишүүнийг баривчлах, албадан саатуулах, үзлэг нэгжлэг хийх шаардлагаар үүсдэг. Өнөөдрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад зайлшгүй ийм шаардлага, нөхцөл байдал үүсч байна.
Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр аливаа мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед гишүүний хамаарал бүхий үл хөдлөх хөрөнгөд нэвтрэх, өөр асуудлууд нь хөндөгдөх үед хэргийг шалгаж байгаа мөрдөгч, зөвшөөрөл өгсөн прокурорын ажил нь хууль ёсны бус болох эрсдэлтэй.
Иймд аливаа эрсдлээс сэргийлж заавал гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж байж, шалгалтын ажил явагдах боломж бүрдэнэ. Мөн тэрбээр, “Энэ асуудал мөрдөн шалгах ажиллагааны эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 9.3-т зааснаар нууц ажиллагааг улсын нууц гэж үздэг. Тиймээс энэ ажиллагаа дуустал хэрэг нууц байх ёстой. Яагаад гэвэл шалгалтын ажиллагааны үр дүн, цаашид хийх төлөвлөгөө бүгд хуулиараа нууц байдаг. Тиймээс гишүүдтэй холбоотой энэ асуудлууд яригдаж байх үед мөрдөн байцаалтын ажиллагаанд хийгдсэн ажиллагаа, цаашид хийгдэх ажлууд яригдана. Иймд албаны нууц л гэж хэлнэ. Гурван гишүүний хувьд нотлох баримтыг бүрдүүлж яллагдагчаар татах үндэслэлтэй байна” гэлээ.
Сэтгэгдэл
Нэр