“VERA” гоо сайхны эмнэлгийн эмч Алтантүлхүүрээр 2020 онд ботокс тариулсан эмэгтэй эрүүл мэндээрээ хохирч, тархины хагалгаанд орохдоо тулжээ. Тухайн үед эмч үйлчлүүлэгчийн оффис дээр нь очиж, уг тариаг хийж өгсөн байна. Үүний дараа 2023 оны 12-р сарын 27-ны өдөр өдөр хохирогч хамрын утсан имплант, ботокс тариа хийлгэхдээ 900 мянган төгрөг төлсөн ба энэ үйлчилгээг 25-р эмийн сангийн хойно байрлах “ВЕРА” гоо сайхны эмнэлэгт, тухайн эмчээр хийлгэжээ.
Харин үйлчилгээ авсны дараа толгой өвдөж биеийн байдал нь муудаж, улмаар хөдөө эмнэлэгт хэвтээд ирсэн бөгөөд нэг сарын дараа тус эмнэлгийн захирлаар имплантаа авахуулжээ. Зориурлаж байх үед долоо хоног өвчин намдаах эм зөвлөсөн бол, эмнэлгийн захирлынх нь зүгээс “ядаж антибиотик зөвлөх ёстой байсан” гэж хэлж байжээ.
Одоо хохирогчийн хамрын нэг талын самалдгийг тайрах хэмжээний хагалгаанд орж байж биеийн байдал нь хэвийн болохоор байгааг мэргэжлийн эмч нар зөвлөж байгаа ба тухайн мэс заслыг хийлгэхэд таван сая төгрөг шаардлагатай байгаа аж. Хохирогч энэ асуудлаар цагдаагийн байгууллагад шалгуулахад, “Алтантүлхүүр эмч эмчлэх эрхгүй” байсан бөгөөд үүний дараа БНХАУ оргон зайлсан байна. Цагдаад хандсанаас хойш гурван сарын хугацаа өнгөрч байгаа ч хэрэг шийдэгдэхгүй өнөөдөрт хүрчээ. Иймээс хохирогч эмнэлгийн зүгээс цагдаагийн байгууллагад нөлөөлсөн байх магадлалтай гэж хардаж байгаа юм байна. Харин тус эмнэлгийн зүгээс “Тухайн эмч манай эмнэлэгт хамааралгүй” гэсэн тайлбарыг хохирогчид хэлж, халгаахгүй байгаа юм байна.
Сэтгэгдэл
Нэр