"Кинг Тауэр" хотхоны "Эко Кинг" СӨХ-ны даргын албыг иргэн Ж.Отгонбаяр хариуцан хийх болсноор СӨХ-ны хийх ажлуудыг эрс шинэчилж эхэлжээ. Тэрээр юун түрүүнд байрныхаа дундын талбайд ширээний теннис байршуулж, оршин суугчид чөлөөт цагаараа тенниссээр хичээллэж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх боломжтой болжээ.
Мөн шатар, даамны булан тохижуулж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Үүнд,
Ахмадын клуб байгуулна,
Байрны бүх хүмүүсээ эрт илрүүлэгт хамруулна,
Бүх амьтан тэжээдэг айлуудыг нэгтгэж клуб байгуулна,
Өрхийн судалгаа авна. Хүүхдийн автобус төслийг хийж үзмээр байна. Зайсангийн 32-р сургуульд жишээ нь 20 гаран хүүхэд сурч байна. 20 машин хотхоноос хөдлөх үү, нэг жижиг автобус хөдөлж бусад нь цагаа хожих у?
Зураг зурдаг гэр бүлийн өдөрлөг хийнэ,
Хотхоны төгсөх ангийн хүүхдүүдэд зориулж хотхоны олны танил хүмүүс болон ах эгч нараас нь мэргэжил сонголт мөн мэргэжлийн ментор авчирч нэг арга хэмжээ зохион байгуулна,
Ирэх 7 хоногт бүх байрны доор номын сан хийгдэнэ. Номын арга хэмжээ мөн болно,
Хөршийн холбоо байгуулна. Ресепшин стандарт гаргаж хэрэв танай хүүхэд гэртээ ганцаараа бол асрах хоолыг нь хийж өгөх гэх мэт яаралтай үед туслах арга хэмжээ нэвтрүүлье,
Хороонд хандаж СӨХ- хүсэлтээр гэрээр тариа хийх, өрхийн сувилагчийг айлуудаар үйлчилдэг ажил зохион байгуулах, гэх мэтийн ажлууд хийхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл
Нэр