Хойд эцэгтээ зодуулж ухаангүй ГССҮТ-д ирсэн 3 настай хүүгийн ээж 3 сарын өмнөөс БГД-ийн 10-р хороонд байр түрээслэн амьдарч байгаа юм. Тус хорооныхон болон СӨХ-ныхон одоогоор хүүхэд хохирсон талаар тодорхой мэдээлэлгүй байна.
Хохирогч хүүгийн ах 6-7 орчим настай. Хүүгийн ахыг хорооноос нь хайж байгаа аж. Хүүг өвөө, эмээгийндээ байж магадгүй гэсэн мэдээлэлтэй байгаа.
Харин 6-нд хүүг зодсон гэж СӨХ-ны жижүүр хэлж байна. Хүүгийн бие маш хүнд, амьсгалын аппараттай байгааг ГССҮТ-с мэдээлсэн.
Хүүг одоо эмээ нь эмнэлэгт сахиж байгаа юм. Ээжийг нь гэмт хэргийг нуун дарсан үндэслэлээр цагдан хорьсон. Мөн хойд эцгийг цагдан хориод байна.
Сэтгэгдэл
Нэр