МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо/НАМЭХ/ Ээлжит бус Их хурлаа өглөөний 09:00 цагаас эхлүүлсэн. Тус хурлаар холбооны дүрмийг өөрчилж, нэрээ сольжээ. Ингэснээр НАМЭХ гэдэг нэргийг Соцал демократ монголын эмэгтэйчүүдийн холбоо/СДМЭХ/ болгосон юм.
Харин үдээс хойшхи хуралдаан үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд үдээс хойшхи хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын ЕНБД, ЗГ-ын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарын удирдлагууд оролцож байгаа ажээ.
Учир нь үдээс хойшхи хуралдаанаар СДМЭХ-ны Ерөнхийлөгчийг шинээр сонгох асуудлыг хэлэлцүүлэх аж. Тус холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ажиллаж байгаа бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж буй. Тиймээс Д.Сарангэрэлийг СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөс огцруулж, дараагийн дарга сонгох талаар МАН дотор яригдаж байгаа юм.
Ингэхдээ Д.Сарангэрэл үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаа бол МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын сайд Ч.Номинг дэвшүүлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, МАН-ын эмэгтэйчүүдийн холбоон дотор ч үе хоорондын тэмцэл өрнөж эхэлсэн гэсэн үг. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хувьд Ерөнхийлөгч "У.Хүрэлсүхийн хүн" гэгддэг бол Ч.Номинг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ буюу 80-аад оныхны фракц дэмжиж байгаа хэрэг.
Харин чухам аль хүчтэй фракц нь ялалт байгуулж, эмэгтэйчүүдийн холбоондоо "өөрийн хүн"-ээ томилно. СДМЭХ-ны Ерөнхийлөгчид "өөрийн хүнээ" томилох нь МАН-ын даргын хувьд, удирдагчдын хувьд маш том дэмжлэг, эрх мэдлийг өөртөө төвлөрүүлнэ гэсэн үг юм.
Сэтгэгдэл
Нэр