2023.01.27-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагч н.Өнөрсайхан, н.Цэдэндамба нар Баруундэлгэр, Айргийн аманд зэрлэг амьтны бэлчээр газруудад 8 боодол өвс, 50кг хужир байрлуулжээ.
Хамгаалалтын захиргаанаас био техникийн арга хэмжээний хүрээнд бэлтгэсэн өвс, хужирнаас 7 хоног тутамд үе шаттайгаар амьтны бэлчээрлэх талбайд байршуулах ажил хийгдэж байгаа аж.
Мөн Богдхан уулын хот орчмын зарим бүсүүдэд зэрлэг амьтад уулнаас бууж иргэд, аж ахуй нэгжүүдийн байршуулсан өвс тэжээл, хужирт орох үзэгдэл гарч байгаа ба иргэд, аялагчид та бүхний уулаар аялаж, алхахдаа хөөж туух, үргээхгүй байх, хамгаалалтын захиргаанд мэдэгдэж хамтран ажиллахыг уриалж байна.
Сэтгэгдэл
Нэр