ЦХХХ-ны сайд Н.Учрал "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийн төслийг 2023 оны нэгдүгээр сарын 18-нд УИХ-д өргөн мэдүүлсэн.
Ердөө гуравхан хоногийн хугацаанд багтаан тус хуулийг УИХ, УИХ-ын байнгын хороодоор яаралтай горимоор хэлэлцэн, нэгдүгээр сарын 20-нд баталсанд иргэд, олон нийт эсэргүүцэл илэрхийлсэн.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд бүхэлд нь хориг тавихаар боллоо. Даваа гарагт энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ гэж мэдээллээ.
Сэтгэгдэл
Нэр