Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэс петролиум” компанийн газар тосны бүтээгдэхүүний агуулахад өчигдөр /2022.12.01/ гарсан гал түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл өглөө.
Гал түймэрт өртсөн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав нь 2,000 метр кубын багтаамжтай бөгөөд гал түймэр гарах үед 650 метр.куб АИ-92 шатахуун хадгалагдаж байсан байна.
Уг савтай зэргэлдээ 400,000 литр буюу 400 метр.куб багтаамжтай, зургаан ширхэг газрын тосны бүтээгдэхүүн хадгалах саванд 200 гаруй тонн шатахуун байжээ.
Тэрбээр "Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн хадгалж байсан агуулахад өмнө нь гал түймэр гарч байгаагүй.
Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гал гарахаас өмнө босоо, цооног хэлбэртэй саванд хэмжилт хийхээр тухайн компанийн гурван ажилтан ажиллаж байсан байна. Дэлбэрэлт болох үед босоо савны ирмэг дээр хэмжилт хийж байсан нэг ажилтан шидэгдэж, газарт унасан. Эмнэлэг рүү явж байхдаа амиа алдсан харамсалтай явдал боллоо.
Мөн хоёр ажилтан шатахууны нөөцийн саван дотор унасан байх магадлалтай гэж үзэн, хайгуул хийж байна.
Гал түймэр гарсан саванд хадгалагдаж байгаа шатахууны 50 орчим хувь нь шаталгүй үлдсэн. Аюулгүй болгосон." гэв.
Гэрэл зургийн эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
Сэтгэгдэл
Нэр