60 их наядын нүүрсний хулгайн асуудал нийгмийг бухимдуулсан асуудал болж байна. Үүнтэй холбоотойгоор УЕПГ-аас БНХАУ-ын гаалийн болон хил хамгаалах байгууллагатай мэдээлэл солилцох, эрхзүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь үр дүнтэй гэж үзжээ.
Иймд БНХАУ-ын талын эрх бүхий байгууллагатай зөвхөн ХЗДХЯ хамтран ажилладаг бөгөөд УЕПГ-аас ХЗДХЯ-нд хандаж БНХАУ-тай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.
Өөрөөр хэлбэл, УПЕГ-аас БНХАУ-ын талтай хамтран ажиллаж чадвал нүүрсний хулгайн асуудалд орооцолдсон эрх мэдэлтнүүдийн мэдээллийг авах, тус хэргийг хянан шийдвэрлэхэд илүү дөхөм болох юм.
Сэтгэгдэл
Нэр