Энэ жилийн сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт 21 настай ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн мэргэжлийн боксын Ази номхон далайн орны бүсийн аваргын төлөөх тулаанаа Японы Токио хотод хийж ялалт байгууллаа.
Тэрбээр "WBO" холбооны 55.4 кг-ын жингийн бүсний төлөө мэргэжлийн боксод 5 ялж, 1 тэнцэж, 1 ялагдсан Японы 35 настай туршлагатай боксчин Аканэ Фүживаратай тулалдсан.
Хоёр минутаар VIII үе тоглосон тус тулаанд О.Есүгэн өрсөлдөгчөө шүүгчийн саналаар ялж бүсний эзэн болов.
Эх сурвалж: MGL SPORT
Сэтгэгдэл
Нэр