Музей бол үйлчилгээний байгууллага. Иймд дэлхийн жишгээр автомашины зогсоол байх ёстой. Бүтээн байгуулалт хийж байгаа нь сайн хэрэгч үүнийгээ дагаад зогсоолын асуудлыг нэн түрүүнд шийдэх нь зөв.
Иргэд "Чингис хааны музейг гэр бүлээрээ зорьж, доод тал нь 70-80 мянган төгрөг зарцуулсан. Гэвч зогсоолын асуудлыг шийдээгүй, музейн хойно байрлах талбай зогсоолын мөнгө авч байна" хэмээн бухимдаж байгаагаа илэрхийлсэн.
Тэгвэл тухайн зогсоолын компани Чингис хааны музейтэй хамтарч ажиллах хүсэлтэй байгаа ч музейн зүгээс хариу өгөөгүй гэлээ.
Тодруулбал: " Манай компанийн зогсоол музейн барилгатай ямар нэгэн холбоогүй. Энэ бол тусдаа талбай. Гэхдээ бидний зүгээс хамтран ажиллах саналыг тавьсан. Танай музейгээр үйчилж байгаа хүмүүст хөнгөлөлт үзүүлж, купон өгөх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Гэвч музейн зүгээс одоог хүртэл хариу өгөөгүй байгаа. Бид хүлээж байгаа" гэв.
Улаанбаатар хотод автомашины зогсоол угаас дутмаг. Газар ашиглалт, авто замын түгжрэл, осол аваар зэрэг олон асуудлыг шийдвэрлэхийн тулд авто зогсоолын менежментийг сайжруулах нь хамгийн зөв шийдэл байдаг аж. Зогсоолыг шийдэлгүйгээр үйлчилгээний зориулалттай бүтээн байгуулалт хийх нь иргэдийн тав тухыг алдагдуулдаг байна. / Эх сурвалж: BBC/
Сэтгэгдэл
Нэр